Ниргэсэн хойно нь хашхирав

admin
Ниргэсэн хойно нь хашхирав
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн дотуур байранд амьдардаг байсан XII ангийн сурагч О бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач охин О амиа алдахаасаа өмнө О.Банди гэгчид удаа дараа дарамтлуулж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухай бодит мэдээлэл олон нийтэд ил болсон юм. Тэрээр дотуур байрныхаа багш, ангийн багшаасаа тусламж хүссэн ч, эсрэгээрээ тэдний доог, тохуу болж, эцэст нь амь насаа алдсан. Олон нийтийг цочроон энэ хэргээр нийтэд ил болсон аймаг, сумдын ЕБС-ийн дотуур байрнуудын багш, жижүүрүүдийн хараа хяналтгүй, хайхрамж, хариуцлагагүй байдлыг энэ чигээр нь орхиж болохгүй.
Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна.
Нийгэмд ил гарч, мэдэгдэж байгаа нь л олныг цочроосон энэхүү хэрэг. Тэгвэл, бодит байдал дээр дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигддөг үү? Тэднийг харж хандан, боловсрол олгох ёстой багш ажилчид нь ямар ёс зүйтэй байна вэ? гэдэг асуултууд гарч ирлээ. Үүний хүрээнд өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр “Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигддөг үү” хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Энэ үеэр БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн Б.Дуламсүрэн: “Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх хүрээнд ерөнхий боловсролын  сургууль болон сургуулийн дотуур байрны багш нарыг чадавхжуулах ажил хийж байгаа. Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хоёр журам гарсан. Хамгийн гол нь хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Боловсролын яамнаас холбогдох дүрэм журам гарч байгаа ч хэрэгжилт дээрээ алдаа гарах нь бий. Багш нарыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагааг ХНХЯ-тай хамтарч хийнэ. БШУЯ-наас ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчныг сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр боловсролын хэлтсийн дарга нарт өнөөдөр сургалт зохион байгуулж байна” гэлээ. Чухамдаа “ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр уг хэргийн дараа олон ч албаны хүмүүс дор дороо ажил эхлүүлэх болжээ. Угтаа өмнө нь хийгээд хэрэгжүүлж байх ёстой байсан ажлуудаа  өнөөдөр хийгээд эхэллээ. Монголын өнөөгийн дүр зураг гэвэл, алдрай бяцхан зүрхийг алдаж байж хийх ёстой ажлаа ухаарах нь ээ...  

Б.Амина


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө