Л. ЭНХ-АМГАЛАН “БОЛОВСРОЛЫН ХУУЛЬ БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ДАРАА ОРОХ ХУУЛЬ” ГЭВ

admin
Л. ЭНХ-АМГАЛАН “БОЛОВСРОЛЫН ХУУЛЬ БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ДАРАА ОРОХ ХУУЛЬ” ГЭВ
УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлээд байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын багц хуулийг бага Үндсэн хууль гэж хэлж болно. Монголын 3.2 сая иргэн бүрт хамаатай хууль. Энэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр гарч буй үзэл санаанууд хуульд тусгагдах үндсэн шаардлагууд. Уг хуулийн хэлэлцүүлэгт аль болох олон хүн хамруулах хэрэгтэй. Улс орны хөгжил, хүний хөгжил боловсролын чанараар дэлхийд тэргүүн эгнээнд гарч чадахгүй байгаа нь боловсролын салбарын тогтолцоотой холбоотой. Монголд ядуурал сүүлийн 30 жил буураагүй. Энэ бүх асуудал боловсролын хүрээнд менежментийн тогтолцоог бүрдүүлж чадаагүй учраас өрсөлдөх чадвар сул байна. Иймд сургуулийн өмнөх боловсролоос авхуулаад өнөөдрийг хүртэл насан туршид тогтсон энэхүү тогтолцоог эргэн харах чухал цаг үе ирлээ. Тэгэхээр боловсролын бүх түвшинд асуудал бий. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгооноос авхуулаад мэргэжлийн томилгоо хийж чаддаггүй, үүнийг эргэж харна. Мөн бүтээмж чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж чадахгүй байна. Цар тахлаас өмнөх боловсролын маш том хоцрогдол бүх түвшинд гарсан. Тиймээс хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд алдаа дутагдалтай олон асуудлыг засч залруулах тул Боловсролын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх чухал цаг үе ирж байна. УИХ-аар 2022 оны улсын төсөв батлагдсаны дараа манай салбарын хуулийг хэлэлцэнэ. Энэ бол Үндсэн хуулийн дараа орох маш том хууль” хэмээн тодотголоо.

Т. Лхамсүрэн


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө