admin
"Иргэд түргэн тусламж дуудаад ирэхгүй бол угаартсан гэх дуудлага өгөх нь эрс нэмэгдсэн”
Агаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх аяны дүгнэлтийн талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой Түлш” компани, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Уг аяны хүрээнд иргэдийн зүгээс угаартсан гэх дуудлага өгсөн айлууд яндангийнхаа хаалтыг хаасан, амьжиргааны бүрэн боломжтой өрхүүд яндангаа хөөлүүлэхийн тулд хуурамч дуудлагыг ихээхэн өгч байна хэмээн холбогдох мэргэжилтнүүд дурдав.
Түүнээс гадна түргэн тусламж дуудаад ирэхгүй болохоор нь угаартсан гэх дуудлага өгөх явдал ихэсч байна гэлээ. Мөн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа тохиолдолд яндангийн хаалтыг хэзээ ч хааж болохгүй гэж холбогдох албаныхан тодотгон санууллаа.
Т.Лхамсүрэн
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл