Монгол Улсад цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамруулах ажил үргэлжилж байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс цэцэрлэгийн дунд бүлгийн буюу 3 настай хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг үзлэгт хамруулж эхэлсэн.

Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт нийт 236,853 хүүхэд хамрагдсан талаар мэдээлжээ.

Энэхүү үзлэг нь хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ач холбогдолтой юм.