“Шинэ өртөө–Толгойт” чиглэлийн 17.4 км төмөр замыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Ингэснээр Багануур, Шивээ-Овоогоос нийслэлийн дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсийг хотын төвөөр бус, шинэ төмөр замаар тээвэрлэх боломж бүрджээ. Тус зам жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.