Монгол Улсын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA Азийн цом-2029 тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн эхний тоглолтод Индонезийн шигшээ багийг 72:64-ийн харьцаатай хожлоо.
Тоглолт Улаанбаатар хотын M Bank Arena-д болсон бөгөөд Монголын шигшээ баг талбайдаа өрсөлдөгчөө буулган авч, дараагийн шатанд өрсөлдөх боломжоо нэмэгдүүлэв.
Энэ тойрогт Монгол, Тайланд, Индонез, Фижи, Малайз, Хонконгийн шигшээ багууд өрсөлдөж байгаа юм.
Тус тэмцээний дараагийн шатанд хэсгийн эхний дөрвөн баг шалгарах журамтай.