Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан хөгжүүлэх зорилготой “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд – Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна.

Чуулганыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дотоод, гадаадын их сургууль, түнш байгууллагууд хамтран зохион байгуулжээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нийгмийн эрүүл мэндийг бодлогын тэргүүлэх чиглэл болгох, иргэдийг өвчлөхөөс өмнө хамгаалах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Монгол Улсад нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас баралтын 43 хувь нь зүрх судасны өвчний шалтгаантай байгаа нь урьдчилан сэргийлэх бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.