Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг хилээр гарахыг хориглон суллажээ

Зулаа
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг хилээр гарахыг хориглон суллажээ
Монголбанкны ерөнхийлөгчөөр 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд ажиллаж байсан Н.Баяртсайханыг өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсын хилээр орж ирмэгц нь саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байв.

Түүнийг Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд АНУ-аас эх оронд нь ирүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудаас аваад байсан бөгөөд хилээр орж ирсэн даруйд албадан саатуулах захирамж шүүх гаргасан юм. Хууль хяналтын байгууллагаас явуулсан ажиллагааны үр дүнд Монголд ирмэгц нь ийнхүү яллагдагчаар тооцон цагдан хорьсон. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн 2021 оноос шалгаж байсан бөгөөд прокуророос яллагдагчаар татах тогтоол баталсан аж.

Тодруулбал, Төвбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг “Капитал” банктай холбоотой хэрэгт шалгаж буй юм. 2021 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үед тэрбээр хил давж, далайн чанадын оронд оччихсон байдаг. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Капитал” банканд тавих хяналтаа сулруулснаас арилжааны эл банк дампуурч, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүрсэн хэмээн буруутгаж байгаа билээ.

Өнгөрсөн пүрэв гаргийн үдэш ийнхүү албадан саатуулсан ч баасан гарагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс захирамж гаргаж, Н.Баяртсайханыг цагдан хорьж шалгах шаардлагагүй гэж дүгнэн Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

СЭТГҮҮЛЧ: Б.ЛХАМ


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө