Израилын арми бямба гаргийн шөнө, хэд хэдэн цэргийн байгууламжид цохилт өгчээ
Ираны хэвлэлүүдээр мэдээлснээр нийслэл болон ойролцоох цэргийн баазуудад хоёр цагийн хугацаанд хэд хэдэн удаагийн дэлбэрэлт болсон бөгөөд халдлагыг намжаасан гэв.
Ираны арми аравдугаар сарын эхээр 180 орчим пуужинг Израилын нутаг дэвсгэр рүү харвасан. Энэ нь сүүлийн зургаан сарын хугацаанд Иранаас Израил руу хийсэн хоёр дахь шууд дайралт байсан юм.
Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тухайн үед уг довтолгооны хариуг барих болно гэдгээ мэдэгдэж байв.
Ираны талаас Израилын арми Ливаны Хезболла бүлэглэлийн удирдагчийг хөнөөсөн тул уг довтолгоог хийсэн хэмээн тайлбарласан.
АНУ нь Израилын гол дэмжигч, зэвсэг нийлүүлэгч хэдий ч Ерөнхийлөгч Жо Байден Ираны цөмийн байгууламжид цохилт өгөхийг дэмжихгүй гэдгээ анхааруулсан аж.
ЭХ СУРВАЛЖ Ройтерс
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл