Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв.
Жүдо бөхийн “Душанбе-2024” Их дуулга тэмцээн
Жүдо бөхийн Их дуулга тэмцээн Тажикистаны Душанбе хотноо энэ сарын 03-наас 05-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээн манай улсаас 17 жүдоч зодоглов.
Эмэгтэйчүүдээс МУГТ, Ази тивийн аварга Б.Энхрийлэн 57 кг-ийн жинд хүрэл медаль, ОУХМ Б.Баасанхүү 48 кг-ийн жинд алтан медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдээс 73 кг-д ОУХМ Б.Эрдэнэбаяр, ОУХМ Ж.Энхтөр Узбекстаны шагналт V байрт шалгарлаа.
Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
АНЭУ-ын Абу Дабид болсон Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний файтинг төрөлд Б.Хулан алт, -57 кг-ийн жинд Г.Монголжин мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -97 кг-ийн жинд Г.Гантулга алтан медалийг тус тус хүртлээ.
Мөн эмэгтэйчүүдээс тэмцээний гурав дахь өдөр контакт жюү жицү төрлийн -52 кг-ийн жинд мөнгөн медаль, жюү жицүгийн +70 кг-ийн жинд А.Батзул алт, Б.Хулан мөнгөн медаль зүүлээ.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд Монголын Жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч С.Мөнхсүх Азийн холбооны дэд ерөнхийлөгч, Зүүн Азийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Хөнгөн атлетик: “Копенгаген марафон-2024”
Дани улсын нийслэл Копенгаген марафоны эмэгтэй төрөлд Монгол Улсын Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цаг гүйж 4-р байр, эрэгтэй төрөлд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин, МУ-ын гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од 2:19:25 цаг гүйж 14-р байр тус тус эзэллээ. Ингэснээр МУГТ Б.Сэр-Од хөнгөн атлетикийн гурав дахь Монгол улсын багийн 14 дэх эрхийг авчирлаа.
МУГТ Б.Сэр-Од Афин, Бээжин, Лондон, Рио, Токио гээд 5 олимпод дараалан хурд хүчээ сорин өрсөлдсөн. Тэгвэл тэрээр “Парис-” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авснаар 6 дахь удаагаа дараалан олимпын наадамд өрсөлдөж түүх бүтээхээр боллоо. Монгол улсаас хөнгөн атлетикийн марафон гүйлтэд өрсөлдөхөөр ОУХМ Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар олимпын эрхээ аваад байгаа юм.
Сагсан бөмбөг 3х3
Монгол улсын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг Япон улсын Уцуномия хотод зохион байгуулагдсан “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдсөн билээ. Одоо баг тамирчдыг олимпын эрх олгох сүүлийн тэмцээн буюу Унгар улсын Дебрецен хотод дараагийн өрсөлдөөн хүлээж байна. Энэ сарын 16-19-ний өдрүүдэд болох тус тэмцээнээс зөвхөн эхний 3 байрт шалгарсан тохиолдолд олимпын эрх олгоно.