"330 сумын 30 нь шүдний эмч, шүдний кабинеттай"

admin
"330 сумын 30 нь шүдний эмч, шүдний кабинеттай"

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2024-04-30/ Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Хиромичи Ватанабег хүлээж авч уулзлаа.

Тэрбээр манай улсад энэ сарын 28-наас ажлын айлчлал хийж буй бөгөөд энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдад Япон улсын эмч нарын Монголд хэрэгжүүлсэн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах төслийн явцын тайланг гардуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох хүсэлт тавьсан юм. 

Түүнтэй хамт нийслэлийн хоёр сургуульд шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн багийн эмч нар ирэв. Тэд төсөл 2025 онд дуусах бөгөөд төслийн хугацаанд Японоос эмч нар ирж хүүхдүүдэд үзлэг хийсэн, мөн монгол эмч нарыг Японд сургасан нь ач холбогдол өндөртэй байсныг танилцуулсан.

Төслийн багийн хүүхдүүдийн дунд хийсэн үзлэгээр шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад юуны түрүүнд урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарах ёстой гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд цаашид энэ чиглэлд үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг иргэдийн дунд 2022 оноос хойш зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 67 хувь нь амны хөндийн эрүүл мэнд сайнгүй, шүд цооролттой гарсан учраас Засгийн газраас тогтоол гарган “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эмчлэх олон төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд Эрүүл мэндийн сайд Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран тушаал гаргаж цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд шүд угаах зөв дадал хэвшүүлэх, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгоход анхаарч байгаа талаар танилцуулж, Японы эмч нарын Монголын хүүхэд залуусын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа хэлсэн.

Тэрбээр “Амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр бидэнд тулгамдаж буй асуудлууд олон байна. Хамгийн наад зах нь улсын хэмжээний 330 сумын ердөө 30 нь шүдний эмч, шүдний кабинеттай. Бусад нь шүдний эмчгүй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, эмчилгээ хийх тоног төхөөрөмж байхгүй. Шүдний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй эрүүл мэндийн байгууллага байгаа ч 80 хувь нь Улаанбаатарт ажилладаг. Тиймээс энэ чиглэлд анхаарч шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд Япон улстай, ЖАЙКА байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Ноён Х.Ватанабэ С.Чинзориг сайдын тавьсан саналыг Эрүүл мэндийн яамандаа уламжилж, Монголын анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийг Японы сургуулиудтай холбох замаар тодорхой асуудлыг шийдэх боломжийг эрэлхийлнэ гэдгээ амласан.

Эх сурвалж: ЭМЯ



Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө