Зулаа
"Бэрхшагай" Монгол үлгэрийн кино 45 жилийн дараа мэндэллээ
Кино урлаг сонирхогчдынхоо чихэнд нэгэн таатай мэдээг дуулгах гэж байна. Учир нь “Бэрхшагай” хэмээх Монгол үлгэрийн кино 2024.05.17-нд бүх кинотеатруудаар албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна. Тус кино нь Монголын кино урлагт 45-н жилийн дараа хийгдэж байгаа үлгэрийн кино гэдгээрээ онцлогтой бөгөөд үзэгчдийн дунд их хүлээлтийг үүсгээд байгаа юм.
“Бэрх шагай” УСК нь Монголын ам дамжин яригддаг үлгэр туульсыг дэлгэцийн бүтээл болгож гол дүрийг амилуулан хойч үе болсон залуучууд, кино сонирхогчид, орчин цагийн хүүхэд, багачуудад эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн Монголынхоо өв соёлыг тээж аман зохиолын үзэл санаа, хүнийг хүндлэх, мэндлэх ёс, хүнээс үг сонсохын ач тус, сургаалийг үлгэрийн баатруудын дүрээр хүргэж байгаагаараа бусад кино бүтээлээс онцлог болох талаар кино бүтээгчид онцоллоо.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл