admin
Дэлхийн монголчууд эх орондоо 50 га газарт эко төгөл байгуулна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Sendly Money Transfer”, “Зөвийг Шүгэлдэгчид” ТББ-аас гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчуудын төгөл” төслийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг төслийн гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй монголчууд эх орондоо эко ногоон орчин байгуулахын зэрэгцээ улс, улсын гайхамшигт бүтээлийг нутагшуулж, дэргэдээс нь үзэх боломж бүрдүүлэхийг зорьж байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Япон улсад амьдардаг монголчууд жил бүрийн хавар сакура дэлгэрэхийг үздэг шиг “Дэлхийн Монголчуудын төгөл”-дөө бид хамтдаа сакура цэцэг тарьснаар Монголд амьдарч буй гэр бүл, найз нөхөд бүгдээрээ байгалийн энэ гоёмсог үзэгдлийг хамтдаа бишрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн гадаадад амьдарч буй монголчууд маань уулзаж чадаагүй хайртай дотны хүмүүстээ хүндэтгэл үзүүлэн дурсан санах, мөн үр хойчдоо өвлүүлэн үлдээх дурсгалын модыг хамтдаа тарьж нандин дурсамж, дурдатгал бүтээх боломж олгох юм. Шав тавих ёслолд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул, “Sendly Money Transfer” санхүүгийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Наранбат, “Зөвийг Шүгэлдэгчид” ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул, “Монголчууд Америкт” төслийг санаачлагч Г.Галбадрах нар оролцож, төслийг албан ёсоор нээсэн байна.Холбоо барих утас: Зөвийг Шүгэлдэгчид ТББ: Г.Эрдэнэзул 80039328
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл