“Улаанбаатар их дуулга-2022”-д Монголын 56 тамирчин оролцоно

admin
“Улаанбаатар их дуулга-2022”-д Монголын 56 тамирчин оролцоно
Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Степпе арена”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа. “Улаанбаатар их дуулга-2022”-ын зохион байгуулалтын талаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, дасгалжуулагч Ч.Болдбаатар, тамирчдын төлөөлөл Ц.Цогтбаатар, Б.Баасанхүү нар мэдээлэл хийлээ. Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл “Улаанбаатар их дуулга”-ыг Монголд анх удаа зохион  байгуулж байна. 30 орны 159 эрэгтэй, 106 эмэгтэй, нийт 265 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлсэн. Үүнд, жүдо бөх өндөр хөгжсөн Япон, БНСУ, Франц, Герман, Итали, Израйл, Нидерланд Казахстан, Узбекистаны баг хүчтэй бүрэлдэхүүнээ илгээгээд байна. ОХУ-ын тамирчид IJF-ийн далбаан дор оролцоно” хэмээв. Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар “Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу эрхээрээ жин тус бүрд дөрвөн жүдочноо өрсөлдүүлэхээр бэлтгэл сургуулилтаа базаагаад байгаа. Нийт 55 тамирчин, долоон багштайгаа тэмцээнд орохоор боллоо. Он гарснаас хойш Франц, Бельги, Израйл, БНСУ-ын багтай бэлтгэл хангасан. Мөн 2028, 2032 оны олимпод оролцох залуу тамирчдадаа урам зориг өгөх зорилгоор тэднийгээ тэмцээнд түлхүү оруулж байгаа” гэв. Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар “Миний бие 73 кг-ын жинд жингээ тэргүүлж барилдана. “Улаанбаатар их дуулга” нь 2024 оны олимпын оноо цуглуулах эхний тэмцээн гэдгээрээ онцлог. Оноо цуглуулж, жагсаалтын эхний 22 тамирчин олимпод орох эрхээ авдаг. Энэ бол олон хүнд боломж олгох тэмцээн. Хэн олон оноо авсан, амжилттай барилдсан нь олимпын оноо авна. Иймээс монголчуудыгаа өргөн бүрэлдэхүүнээр ирж, Монголын тамирчдаа дэмжээрэй” хэмээсэн юм. Манай улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо зохиосон бол 2013-2016 онд Гран При ангиллын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан туршлагатай. Харин 2016 оноос тасалдаад байсан IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн энэ удаад зэрэглэл ахин Гранд Слам болж зохиогдож байна. Гранд Слам ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 оноо авах юм. Тэмцээнд оролцох дэлхийн шилдгүүдийг танилцуулбал, Японоос олимпын аварга Таканори Нагасэ /-81 кг/, дэлхийн аварга Цүкаса Ёшида /-57/, Ай Шишимэ /-52/, Мами Үмэки /-78/, Португалын цорын ганц дэлхийн аварга Хорхе Фонсека /-100/, Тайваний цорын ганц олимпын мөнгөн медальт Ян Юү-Вэй /-60/, Германы шигшээд дэлхийн аварга Анна-Мария Вагнер, Узбекистаны олимпын хүрэл медальт Давлат Бобонов /-90/, Израйлаас дэлхийн аварга Саги Муки /-81/, Нидерландаас дэлхийн аварга Ноел Ван Т Энд /-90/, ОХУ-ын дэлхийн аварга Яго Абулазе жин өгсөн -66 кг-д өрсөлдөхөөр манай улсад ирээд байна. Харин манай улсаас олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ганбаатарын Одбаяр, Ёндонпэрэнлэйн Басхүү нарын дэлхийн шилдгүүд хүч үзнэ. Тэмцээний шагналын сан 154.000 евро бөгөөд түрүүлсэн жүдоч 5000, мөнгөн медаль 3000, хүрэл медальтан 1500 еврогийн шагнал гардана. Монгол Улсын шигшээ багийг танилцуулъя -60 кг: Энхтайваны Сумъяабазар, Энхтайваны Ариунболд, Бямбажавын Цогт-Очир, Бямбасүрэнгийн Сүхбат -66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баянмөнхийн Нармандах, Баттогтохын Эрхэмбаяр, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ -73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Лавжаргалын Анхзаяа, Ганбаатарын Одбаяр, Одгэрэлийн Уранбаяр -81 кг: Гэрэлтуяа Болор-Очир, Баттулгын Мөррэнцэн, Батзаяагийн Эрдэнэбаяр, Төмөрсанаагийн Рэнцэндорж -90 кг: Гантулгын Алтанбагана, Ганбаатарын Пунцагцэрэн, Баттогтохын Мөнхбаяр, Дармаабазарын Мөнхтулга -100 кг: Батхуягийн Гончигсүрэн, Одбаатарын Хангал, Батбаатарын Сумъяабаяр, Дарьхүүгийн Нямхүү +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл, Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, Аманжолын Арман, Уламбаярын Балжинням -48 кг: Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг, Тэрбишийн Ариунзаяа, Баасансүрэнгийн Ойдовчимэд -52 кг: Бишрэлтийн Хорлоодой, Энхбаатарын Номинтуяа, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, Цэрэнтогтохын Гал-Од -57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Батсүхийн Алтанцэцэг, Оюунгэрэлийн Оюунчимэг, Мөнхцэдэвийн Ичинхорлоо -63 кг: Болдын Ганхайч, Баярбатын Баасанжаргал, Саранцэцэгийн Лхагвадулам, Лхагважаргалын Дэлгэрмаа -70 кг: Цэрэндуламын Энхчимэг, Мөнхбатын Даваасүрэн, Цэрэнгийн Мөнхтуяа, Баатарсүх Ганзаяа -78 кг: Батбаярын Эрдэнэт-Од, Отгонбаярын Хүслэн, Баттулгын Хонгорзул, Батсуурийн Ням-Эрдэнэ +78 кг: Амарсайханы Адъяасүрэн, Дамбадаржаагийн Номинзул, Мөнх-Эрдэнийн Ууганжаргал, Энхмэндийн Жаргалмаа

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө