Гэмтлийн эмнэлгийн урдах 1,5 км замыг дөрвөн эгнээ болгоно

admin
Гэмтлийн эмнэлгийн урдах 1,5 км замыг дөрвөн эгнээ болгоно
Чингүнжавын хөшөөний баруун талын уулзварт Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөхөөр болжээ. "Нийт 2,7 км орчим дөрвөн эгнээ замтай болж байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулахад нэмэр болох болно" гэдгийг тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар мэдээлэл өглөө. БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: Манай дүүрэгт 2021 оноос хойш он дамжин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу 28,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт зургаан багц төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жил 70 гаруй хувьтай байсан бол энэ жил 30 хувийн ажлыг хийж буйгаас хамгийн том нь Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1,5 км урттай энэхүү зам юм. Энэ нь 2,7 км дөрвөн эгнээ, хоёр талаараа явган хүний замтай байх юм. Энэ нь нийслэлдээ нэлээн хөдөлгөөн ихтэй гудамжинд тооцогддог бөгөөд  замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулахад нэмэр болох болно гэж найдаж байна. Гүйцэтгэгч компани аравдугаар сар гэхэд дуусгахаар ажиллаж байна. Энэ зам дагуу байсан зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгаж газар чөлөөлсөн тул замын ажил торох зүйлгүй явна. Энд зам талбай чөлөөлөх шаардлагатай 18 ААН, иргэдийн нэгж талбар байгаа ба нөхөн төлбөрийн хэмжээ 80 орчим хувийг эзэлж байна. Аж ахуй нэгж байгууллага, иргэд бүтээн байгуулалтыг дэмжиж гэрээ хийж буй нь сайшаалтай. Өнгөрсөн жил гэр хорооллын бүтээн байгуулалтад 100 орчим айлд 1,2 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон. Дээр дурдсан 28,2 тэрбум төгрөгийн төсвөөр
  • Гэр хороололд 3 км шинэ зам
  • Орон сууцны хороололд 9 км шинэ зам
  • 10 км орчим зам засварын ажилд
  • 11 м.кв орчим зогсоолд тус тус хийхээр төлөвлөсөн нь хэрэгжээд явж байна
Улсын Их баяр наадам дөхөж буйтай холбоотойгоор энэхүү шинэ замыг тавихын тулд хэсэгчилж хаах, жолооч, иргэдэд төвөг болохгүй, бусад замд ачаалал өгөхгүйгээр оройн цагаар ажиллахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөжээ.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө