admin
"Burger King" сүлжээний Япон улс дахь салбарууд төмсний хомстолд орж шарсан төмсний оронд гоймон өгдөг болсон байна
Burger King түргэн хоолны сүлжээний Япон улс дахь салбарууд төмсний хомстолд орсон тул багцдаа шарсан төмс биш, гоймон санал болгож эхэлжээ. Өөрөөр хэлбэл уламжлалт багцын бургер нь шаржигнуур гоймонтой хамт зарагдах болсон байна.
Энэ нь зарим хүмүүст таалагдахгүй байгаа тул McDonalds зэрэг өрсөлдөгчийн үйлчилгээ рүү шилжих болсон гэнэ.
Цар тахлын дараах зах зээлийн өндөр эрэлт хэрэгцээ, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал хомсдол үүсэхэд нөлөөлж байна. Burger King сүлжээ Япон даяар 150 гаруй салбартай юм.
Бусад түргэн хоолны сүлжээнүүдийн хувьд бас ийм асуудалтай тулгараад байгаа. Тухайлбал Австрали дахь KFC сүлжээ шанцайн нийлүүлэлт тасарсан тул шанцайг байцайтай холих болсноо саяхан үйлчлүүлэгчдэдээ зарлажээ.
Энэ оны эхээр Австралид болсон үеийн гамшгийн улмаас шанцайн ургац багассантай холбоотой ийм шийдвэр гаргасан байна.
Нийлүүлэлтийн саатлаас гадна Украины дайны улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хомстол үүссэн нь хүнсний зарим төрлийн барааны үнийг эрс өсгөөд байна.
Эх сурвалж: Business Insider
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл