admin
Эрдэмтэд хуванцар иддэг өт олж нээжээ
Австралийн Күинслэндийн их сургуулийн эрдэмтэд нэгэн төрлийн хуванцар болох полистиролыг идэж амьдрах чадвартай өт илрүүлжээ. Zophobas morio буюу супер өт нэршлээрээ танигдсан уг өтнүүдийг гурав хуваарилж өөр өөр зүйлээр хооллон судлахад, полистиролоор хооллосон өтнүүд эрүүлээс гадна жин нэмсэн нь ажиглагдсан байна. Эдгээр өт гэдэс дотрын нэгэн төрлийн энзимээрээ хуванцрыг шингээж авч байна гэж тэд таамаглажээ.
Дэлхий даяар жилд дунджаар 300 сая орчим тонн хуванцар үйлдвэрлэгддэгийн хагасыг нь нэг удаа хэрэглээд хаядаг. Хуванцар хаягдлыг дахин боловсруулдаг компаниуд олноор байгуулагдаж байгаа боловч боловсруулалт нь эрчим хүч их шаарддаг, буцаад хаягдал болдог гэх мэт олон асуудал даган гарч ирдэг юм. Супер өтний хуванцар шингээх чадвар нотлогдвол ихээхэн ач холбогдолтой нээлт болох билээ. Гэхдээ эрдэмтэд уг өтийг үржүүлэх бус, тэрхүү энзимийг нь тогтоон, үйлдвэрлэх боломжийг хайж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл