Роботод зориулж хүнийхтэй ижил арьс бүтээжээ

admin
Роботод зориулж хүнийхтэй ижил арьс бүтээжээ
Пүрэв гарагт “Matter” шинжлэх ухааны сэтгүүлд энэхүү шинэ бүтээлийн талаар нийтэлсэн байна. “Хүний арьсны амьд эд эсээс роботын эх биеийг бүрэх материал гаргаж авч болохыг бид харууллаа. Ингэснээр роботыг хүнтэй улам адилхан болгох боломж нээгдэж байна” гэж уг төслийг ахалсан Токиогийн их сургуулийн инженер Шожи Такеучи бичжээ. Түүний баг роботын хурууг коллаген болон фибробластын уусмалд байлгах замаар арьсан бүрхүүлийг бий болгосон байна. Эдгээр нь хүний арьсны найрлагад ордог гол хоёр бодис юм.

Амьд эд эсийг ашигласнаар робот хуруу өөрийгөө нөхөн сэргээх, чийгээ хадгалах зэрэг биологийн чадвартай болсон байна.

Уг технологийг бас бодит мэт хиймэл эд эрхтэн бүтээхэд, гоо сайхны мэс засалд, арьсны эм эмчилгээнд ашиглаж болох гэнэ. Роботын арьс нь 1.5 мм зузаан, хүний арьсны хамгийн гадна талын хоёр давхаргаас зөвхөн бүрдсэн юм байна. “Бүтээл маань хүний арьстай яг адилхан харагдахгүй ч роботын хөдөлгөөнийг даган сунаж, агших, үрчийх боломжтой тул сэтгэл хөдлөлийг илүү бодитой харуулах боломжтой юм” гэж Такеучи ярьжээ. Бас хиймэл арьсаар роботын биеийг залгаасгүйгээр хучих арга технологийг тэд бий болгосон байна. Амьд эд эс ашигласан тул роботын арьсыг байнга арчилж, цэвэрлэж байх хэрэгтэй гэнэ. Одоо Такеучигийн баг роботын арьсыг илүү удаан эдэлгээтэй болгох, үсний уутанцар, хөлсний булчирхай зэрэг илүү нарийн боловсронгуй бүтцийг бий болгоход судалгаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа гэнэ.   Business Insider

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө