"Хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах бодлогын үндэсний хэлэлцүүлэг" болж байна

admin
"Хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах бодлогын үндэсний хэлэлцүүлэг" болж байна
"Хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах бодлогын үнэлгээний салбар хоорондын үндэсний хэлэлцүүлэг” болж байна. Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” бодлогын үнэлгээний салбар хоорондын үндэсний хэлэлцүүлгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын дэмжлэгтэйгээр 2022 оны 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт эрүүл мэнд, малын эмнэлэг, байгаль орчны салбарын олон улсын, үндэсний, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг 3 өдрийн турш оролцоонд тулгуурласан хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд “НЭГ ЭРҮҮЛ МЭНД”-ийн чиглэлээр Монгол улсад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, салбар хоорондын хамтарсан төлөвлөгөөг гаргана. Энэхүү хэлэлцүүлэг нь Номхон Далайн Баруун Бүсийн улс орнуудын дундаас Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байна.  

Эх сурвалж: ЭМЯ

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө