Украина улсад амиа алдсан цэргийн гэр бүлд 5 сая рубль олгоно

admin
Украина улсад амиа алдсан цэргийн гэр бүлд 5 сая рубль олгоно
адимир Путин өчигдөр Украин, Сири улсад амиа алдсан ОХУ-ын Үндэсний гвардийн цэргүүдийн ар гэрийнхэнд таван сая рубль буюу ойролцоогоор 81500 ам.доллар олгох зарлигт гарын үсэг зуржээ. Росгвардиа гэгдэх ерөнхийлөгчийн тусгай алба Украин, Сирид хамгийн их амиа алдаж байгааг энэхүү зарлиг баталж байна гэж ажиглагчид дүгнэв.
Путины шууд тушаалаар ажилдаг тус гварди нь терроризм, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэхээр 2016 онд байгуулагджээ. Мөн дотооддоо элдэв жагсаал, бослогыг дархад оролцдог байна.
Барууны шинжээчид Украиныг түргэн эзлэн авахын тулд дайны эхэнд Орос Росгвардын цэргүүдийг илгээсэн гэж үзэж байна. Тэр дундаа нийслэл Киевийг эзлэн авч, дэг журмыг тогтоохын тулд Путин өөрийн армиа илгээсэн гэж шүүмжилж байгаа юм. Бодит байдал дээр Оросын цэргүүд Киев болон Украины хоёр дахь хот Харьковт цохигдсон бөгөөд одоо Донбассын зүүн бүс дэх ширүүн тулаанд анхаарлаа хандуулж байна. Путин амь үрэгдсэн болон шархадсан цэргүүдийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгох талаар аль хэдийн зарласан. Орос улс гуравдугаар сарын 25-наас хойш 1351 цэргийн албан хаагч амиа алдаж, 3825 хүн шархадсан гэж мэдээлснээс хойш хохирогчдын тоог шинэчлээгүй байна. Украин болон барууны засгийн газрууд одоогийн байдлаар Оросын  хохирлын хэмжээ хэд дахин их байгаа гэж мэдэгджээ. (1 доллар = 61.35 рубль) Эх сурвалж: Reuters

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө