admin
Намар коронавирусийн шинэ хувилбар гарч ирнэ гэж дийлэнх эрдэмтэд тооцож байна гэв
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээлэл хийв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 2022 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт коронавируст халдвар өмнөх долоо хоногтой харьцуулахад 3 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Дэлхийн хүн амын дунд нийт 3.7 сая хүн өвчилж, 9,000 хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 11 хувиар буурсан. (5 дугаар сарын эхний долоо хоногт 4.6 сая хүн өвчилж, 15,000 хүн нас барсан).
Дэлхий дахинд КОВИД-19 халдварын эсрэг шинэ вакцин, эмийн хөгжүүлэлтийг хийсээр байна. Дэлхийн вакцины 5 том үйлдвэрлэгчийн нэг Новавакс компани нь жилд нэг удаа тарих Томуу болон Ковид-19 халдварын эсрэг хосолсон тунтай вакцины туршилтыг хийж эхэлсэн ба эхний үр дүн сайн гарч, тус компани нь дэлхийн хүн ам жилд нэг удаа намар тарьдаг энэхүү вакциныг хийлгэдэг болно хэмээн зарласан байна.
Ирэх намраас 60 наснаас дээш хүн амаа КОВИД-19 халдварын эсрэг нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэлхийн олон орон гаргаад байна.
Европын холбооны зүгээс гишүүн орнууддаа ирэх намрын давалгаанд зориулсан зөвлөмжийг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Зөвлөмжид вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, тандалт өргөжүүлэх, цар тахлын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэх, иргэдийг зөв мэдээллээр хангах, эмийн хангамж нөөцийг нэмэгдүүлэх, шинэ эм, вакцины хөгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар тусгажээ.
Манай улсын хувьд бид дараагийн давалгаанд бэлтгэн хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа ба вакцины нэмэлт тунгийн судалгаа, вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, эмийн нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган чадавхаа улам сайжруулах ажлуудыг хийж байна гэлээ
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл