admin
Чөлөөт бөхийн чансаа олгох тэмцээнд оролцохоор Монголын 10 бөх Казахстаныг зорилоо
Чөлөөт бөхийн чансаа олгох Болат Турлыхановын нэрэмжит тэмцээнд Монголын 10 бөх оролцохоор өчигдөр Казахстаны Алмата хотыг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д Э.Гантуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг нар багтжээ. Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, шүүгчээр олон улсын шүүгч Б.Алтангадас нар ажиллана.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл