Хятад улс шаардлага гарвал Старлинкийн хиймэл дагуулуудыг устгах чадвартай байх ёстой гэжээ

admin
Хятад улс шаардлага гарвал Старлинкийн хиймэл дагуулуудыг устгах чадвартай байх ёстой гэжээ
Илон Маскийн Старлинк үйлчилгээний хиймэл дагуулуудыг Хятад улсын зэвсэгт хүчин шаардлагатай тохиолдолд устгах, ажиллагаагүй болгох чадвартай байх хэрэгтэйг тус улсын батлан хамгаалах салбарын эрдэмтэн судлаачид бичжээ. “Modern Defence Technology” сэтгүүлд ийм санаа бүхий судалгааны өгүүллийг Хятадын эрдэмтэд нийтлүүлсэн тухай Өрнөдийн хэд хэдэн хэвлэл мэдээлсэн байна. Судалгааг Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дэргэдэх Бээжин хотын Харилцаа Холбоо, Ажиглалт Хяналтын Хүрээлэнгийн эрдэмтэн Рэн Юаньжэн ахалжээ. “Старлинкийн хиймэл дагуулуудын ажиллагааг тасалдуулах, үйлдлийн системийг нь зөөлөн болон хатуу арга замаар устгах чадварыг эзэмших шаардлагатай” гэж уг судалгааны тайланд бичсэн байна. Америкийн тэрбумтан Илон Маскийн SpaceX компани нам өндрийн тойрог замд 2,400 гаруй хиймэл дагуул бүхий Старлинк системийг бүтээгээд байгаа нь өндөр хурдны интернэт үйлчилгээг дэлхийн өнцөг булан бүрд үзүүлэх зорилготой юм. Хэдийгээр энэ төсөл иргэний зориулалттай гэгдэж байгаа ч цэрэг дайны зориулалтаар ашиглагдах боломжтой тул "үндэсний аюулгүй байдалд нь заналхийлнэ" гэж Хятадын судлаачид үзэж байгаа ажээ. Тухайлбал өнөөдөр Украины зэвсэгт хүчин Старлинкийн терминалуудыг ийм зорилгоор ашиглаж, дрон, нисэх онгоц, их бууны цохилтыг чиглүүлж байгаа гэж үздэг байна.   Эх сурвалж: www.ikon.mn

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө