admin
Эмээлтэд 1.6 тэрбумаар үнэлэгдэх махны эзэн олдохгүй байна гэв
МХЕГ-ын дарга Б.Баасандорж: Олон нийтэд асуудал дагуулаад байгаа Эм Ди Си Пи ХХК-д зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэсэн. Зөрчлийн хэрэг нь прокурорын хяналтад явж байна. Эрүүгийн хэрэг нь ХКҮ компани 234 тонн орчим мах буюу үнэлбэл 1.6 тэрбум төгрөгийн махыг манай мах биш манай хаяг шошго, нэр усыг хууль бусаар ашигласан байна гэдэг гомдлыг СХД-ийн цагдаад өгсөн. Энэ асуудалд эзэн холбогдогч олдохгүй байгаа.
Бүхэл бүтэн улсын мэргэжлийн хяналтын дарга хүн ийм мэдэгдэл хийгээд сууж байгаа нь эмгэнэлтэй. Тэр ингэж мэдэгдсэнээрээ өөрийн амаар ажлаа хийж чадахгүй байгаагаа нотолж байгаа хэрэг юм.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: БНХАУ-ын гаалийн байгууллага манай улсын 60 ААН-д зөвшөөрөл олгосон. Үүнээс адууны мах экспортлох эрхтэй 8, дулааны аргаар үхэр хонь ямаа төхөөрөх 10 ААН, экспортлох 15 ААН байгаа. Эдгээр ААН-үүдэд мал эмнэлгийн гарал үүсэл дээр үндэслэж экспортлох гэрчилгээ өгдөг. Зөрчил үүссэн ААН-үүд мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ, экспортын гэрчилгээ авахаар хандсан зүйл байхгүй. Яагаад гэвэл тэд экспортлох эрхгүй аж ахуй нэгжүүд юм.
2021 оны 5 сараас хойш мах экспортлох ажил зогссон. Тэгвэл энэ их хэмжээний мах жилийн хугацаанд хаагуур тарж нийлүүлэгдэж хүнсэнд ашиглагдсан нь тодорхойгүй байгаа тул иргэдэд айдас төрүүлээд байна. Улс үндэсний эрх ашиг хөндөгдөж байгаа энэ асуудал дээр Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсангүй. Таг жиг нүд нь балай чих нь дүлий суусаар байна.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл