admin
Амралтын өдрүүдэд орон нутгийн замд ослоор таван хүн энджээ
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст тавдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд нийт 577 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, бэртсэний хоёр нь нийслэлд, зургаа орон нутагт бүртгэгджээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсон байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд явган зорчигч мөргөсөн болон хүн гэмтсэн осол тус бүр хоёр бүртгэгджээ. Орон нутагт машинтай онхолдсон болон хүн гэмтсэн осол тус бүр хоёр осол бүртгэгдсэн байна. Мөн явган зорчигч мөргөсөн осол нэг бүртгэгдэж, хүний амь хохирсон байна. Түүнчлэн орон нутгийн замд хоёр машин мөргөлдөж, гурван хүн гэмтэж, дөрвөн хүн энджээ. Мөн нэг автомашин өнхөрсний улмаас нэг хүн гэмтсэн байна. Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн осол гурав бүртгэгдэж, нэг хүүхэд гэмтэж, хоёр хүүхэд энджээ. Осолд өртсөн хүүхдүүдийн нэг явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол хоёр нь автомашинд зорчиж явжээ.
Автомашинд хүүхэд тээвэрлэхдээ:
- Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.
- Хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1-4 хүртэлх насны 2 хүүхдийн амь хохирсон байна.
- Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэргээр аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл