Зэвэрсэн засаг М.Бадамсүрэн зүүн бүсийн тулгуур төвийг хөгжүүлэх үү

admin
Зэвэрсэн засаг М.Бадамсүрэн зүүн бүсийн тулгуур төвийг хөгжүүлэх үү
  Манай улсын зүүн бүсийн тулгуур төв гэгддэг, зөвхөн манай улсын ч бус зүүн хойд Азийн төв гэгддэг Чойбалсан хот бусад аймгуудтай харьцуулахад дэд бүтэц, зам харилцаа сайтай хэмээн иргэдэд үнэлэгддэг. Гэтэл Монгол улсын анхны нийслэл суурьтай энэ газар яагаад хөгждөггүй юм бэ Дорнод аймгийн Чойбалсан хотыг нийслэлийн дараа орох аж үйлдвэржсэн хот болгох зорилгоор социализмын үед төлөвлөж хөгжүүлсэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, социализмын үед Дорнод аймгийг газар зүй, эдийн засгийн онцлогийг нь тооцоолон судалж байж аж үйлдвэрийн хот болгон хөгжүүлэх зорилго тавьсан гэсэн үг. Энэ хүрээнд өнөөг хүртэл хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил эхлүүлж, царцах, загсах зэрэгцэж бас дээр нь зэвэрч дууслаа. 2015 оноос хойш өнөөг хүртэл Дорнод аймгийн засаг даргаар М.Бадамсүрэн ажиллаж байна. 36 мегаваттын хүчин чадалтай Дорнодын ДЦС-ыг 100 мегаватт болгож өргөтгөх талаар 2014 оноос л яригдаж хэвлэлээр мэдээллээд 8 жилийн нүүрийг үзэж байна. Бадамсүрэнгийн ажлын нэг дүн. Дорнод аймгийн хувьд дэргэдээ нүүрсний уурхайтай, гурилын үйлдвэр нь Дорноддоо төдийгүй зэргэлдээх аймгуудад ч бүтээгдэхүүн нийлүүлдэг, төмс, хүнсний ногоогоор аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангачихсан, хүн ам, зах зээлийн багтаамж, ДНБ зэргээрээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг аймаг. Гэтэл сүүлийн жилүүдэд ДНБ-ний өсөлтөөр хоёрдугаар байрнаас ухарлаа. Бадамсүрэнгийн ажлын бас нэг дүн. Даруухан иргэдтэй газар дарга нар нь далдайдаг аж. Өсөхийн өлөн өтлөхөд ч арилдаггүй гэж хэлэхэд ч ичмээр хивэгний шахаа хүртэл гололгүй хийдэг гэх М. Бадамсүрэн гэж яг хэн бэ 2001 онд “НИК” шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байгаад түүнээс хойш хар нүхрүү орсон мэт сураггүй байж байгаад гэнэт л 2008-2012 онд Дорнод аймгийн Монгол ардын намын хорооны орон тооны дэд дарга болсон байдаг. Ингээд сураггүй байсан Бадамсүрэн суга үсрэх нь тэр. -2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, -2012-2014 онд Монгол Ардын Хувьсгалт намын хорооны дарга -2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч -2015 оноос одоог хүртэл Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Тухайн үед түүнийг засаг даргад Н.Номтойбаяр дэмжиж Ч.Сайханбилэг томилсон байдаг. Хаа нэг дэмжсэн эрхэмээсээ шанаа авдаг тухай нь ч нутгийн иргэд нь жиг жуг хийдэг. Хоёр мөрөн дээрээ өөрийн биш хүний толгой залж яваа нутгийн хүү Бадамсүрэнд бадар барьж явах ямар балаг байдаг юм бол.. Түүний боловсрол гэвэл хаанаас олж авсан юм бүү мэд нэг нефтийн инженерийн дипломтой. 8 жил засаглахдаа иргэдийнхээ уух усны зэвийг арилгаж чадаагүй засаг даргатай нийгэм, улс төр, эдийн засгийн өсөлт, ДНБ гэж яриад ч яахав. Мөн л Бадамсүрэнгийн засагласан он жилүүдэд Чойбалсан хотын иргэд зэвтэй усаар ундаалж байна. Аргаа барж үгээ хэлсэн иргэд захиргааны байрны өмнө жагсаад ч нэмэр болсонгүй.
Хамгийн аюултай нь Оросын Малохова хэмээх доктор, профессор “Зэвтэй хлор ихтэй ус бол дархлаа сүйтгэгч гэсэн бол АНУ-ын Үндэсний академийн байгаль орчны газраас зэвтэй хлор ихтэй ус хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон байна. Зэвтэй усанд 40 гаруй төрлийн мутагены хортой нэгдэл байдгаас 28 нь шууд хорт хавдар үүсгэдэг гэх. Наад захын жишээ арьсны элдэв өвчлөл харшил, дотоод эрхтнүүдийн өвчлөлөөр Дорнод аймаг улсад тэргүүлж байна. Хүний ходоод битгий хэл зэвэнд идэгдээгүй нойлын суултуур баннтай айл хайвал Чойбалсан хотоос олдохгүй. Ингээд Улаанбаатар хотын дараа орох дэд бүтэц хөгжлийн гарц гэж найдах Чойбалсан хот сайнаар биш муугаараа тэргүүлээд эхэлж.
Ийм байхад зэвэрсэн засаг М.Бадамсүрэн зүүн бүсийн тулгуур төвийг хөгжүүлэх үү
 

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө