admin
Буйр, Хөвсгөл, Тэрхийн цагаан нуурын загасны өвчлөлийг судлах баг шуурхай ажиллуулна
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Тураг гогой буюу хар галууны экологийн асуудал” сэдвээр өнгөрсөн баасан гарагт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт төрийн захиргааны байгууллага, загас судлаачид, шувуу судлаачид, амьтан судлах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, их, дээд сургуулийн багш, эрдэмтэд, аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүд оролцсон байна.
Улмаар Тураг гогой шувууны тоо толгой сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь загасны экологид сөрөг нөлөө үзүүлж буй эсэхийг хэлэлцсэн байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Буйр нуур, Хөвсгөл нуур, Тэрхийн цагаан нуур гэсэн гурван чиглэлд хар галууны нөлөөлөл болон загасны өвчлөлийг судлах хамтарсан судалгаа, шинжилгээний баг шуурхай гаргаж, ажиллуулахаар санал илэрхийлжээ.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл