Нийслэлд цэрэг татлага зохион байгуулах байршлууд

admin
Нийслэлд цэрэг татлага зохион байгуулах байршлууд
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах талаар мэдээлсэн. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулахаар болжээ. Үүнд:
  • Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа аж. Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй юм. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Энэ жил цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт явуулж, алслагдсан гурван дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулна. Мөн иргэдийг зөвхөн хилийн цэрэг болон дотоодын цэргийн анги, салбаруудын хугацаат цэргийн албанд татна" гэв. Харин НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер М.Мөнгөнтулга “Залуучуудын хувьд цэргийн алба хаах сонирхол их болсон. Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээг авах зэрэг олон гарц нээгддэг. Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, өөрийн гэсэн мөнгөн хуримтлал бий болгож, бие бялдрын хувьд ч мөн өв тэгш болж хүмүүждэг. Энэ мэт олон шалтгаанаар залуусын цэрэг татлагад оролцох идэвх нэмэгдэж байгаа” гэлээ.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө