admin
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар ард иргэдийн хүсэлт, шаардлагыг хэлэлцэх юм.
Тодруулбал, жагсаалд оролцсон ард иргэдийн төлөөлөл, залуус бараа бүтээгдэхүүний үнэ, татварын хэмжээг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, бүгд тэгш эрхтэй байх, ханшийн алдагдлыг барих, УИХ-ын гишүүд хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэх гэх мэт нийт 25 шаардлагыг хүргүүлээд буй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчидтай уулзахдаа "Яг өнөөдрийн жагсаалаас гарсан шаардлагыг хүлээж аваад зөвхөн тэр шаардлагын төлөө Засгийн газар хуралдана. Үүнд иргэдийн төлөөллийг оролцуулна" хэмээн амласан. Түүнийг өөр ямар амлалтууд өгснийг дэлгэрэнгүйгээр ЭНД дарж хүлээн авна уу.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл