Монгол улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагийн үүрэг даалгавар санхүүжилтаар үйл ажиллагаа явуулж хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул 2022.02.17-ны өдөр буюу өчигдөр тагнуулын байгууллагын зүгээс хойшлуулгүй ажиллагааны хүрээнд тухайн иргэний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.
Тус баривчилгаа үзлэг нэгжлэгийн ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэе.
Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаварыг биелүүлж мөнгөн урамшуулалыг тогтмол авч байсан ба өчигдөр үйлдэл дээрээ баривчлагдсан. Түүний гэрт нэгжлэг хийх явцад зохих хэмжээний валют, баримт илэрсэнийг хураан аваад байна.