Ерөнхий сайд асан М.Энхсайхан өчигдөр суллагджээ
Улс төрийн хилс хэргээр буруутгагдан дөрвөн жил зургаан сарын ял шийтгэл хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлэх зарлигаа өчигдөр /2021.08.05/ гаргасан билээ. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан даруйд буюу өчигдөр орой 18 цагийн үед түүнийг Хонхор дахь хорих 409-р ангиас сулласан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн талаар сануулахад, түүнийг прокурорын байгууллага анх М.Энхсайханыг УИХ-аар батлаагүй Тавантолгойн гэрээг боловсруулахдаа "үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэхийг завдсан" гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн боловч тэр нь баримтаар нотлогдоогүй учраас албан хэрэгцээндээ унаж байсан авто машины үнийг "улсад учруулсан хохирол" хэмээн тооцож 4 жил 6 сарын ял оноосон юм.