admin
Цэргийн бүртгэл маргааш дуусна
Цэргийн насны иргэдийн бүртгэл энэ сарын 5-наас эхэлсэн бөгөөд маргааш буюу 21-ний өдөр дуусах юм. Энэ жилийн хувьд цэргийн бүртгэлийг нийслэлийн үйлчилгээний цэгүүд, оршин суугаа газрын хороо болон цахимаар хийлгэх боломжтой болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 89,007 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээд байна.
Цэргийн бүртгэлд 18-50 нас хүртэлх иргэд хамрагдах үүрэгтэй. Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/-65 нас
- Ахлах офицер -60 нас
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас байдаг.
- 2022 онд 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл