admin
Дархан-Уул аймаг тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг ХЯЗГААРЛАЛАА
Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ.
Тодруулбал, олон нийтийн үйл ажиллагаа гэдэгт хурал зөвлөгөөн, соёл урлагийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, бүх төрлийн баяр ёслол тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хүлээн авалт, цайллага, хурим найр, нийтийн золголтыг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан юм.
Мөн сүм хийдийн үйл ажиллагааг энэ сарын 20-ны өдрөөс цахим хэлбэрт шилжүүлэхийг үүрэг болголоо.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл