Х.Нямбаатар: УБ хот руу 7000-уулаа үнэ ханшаараа уралдаад тээврээ зөөх нөхцөлийг бүрдүүлнэ

admin
Х.Нямбаатар: УБ хот руу 7000-уулаа үнэ ханшаараа уралдаад тээврээ зөөх нөхцөлийг бүрдүүлнэ
Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн 0 цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилтын үйл ажиллагааг маргаашаас эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан   Х.Нямбаатар мэдээлэл хийв. Х.Нямбаатар: "БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайх руу импортлох гэж байгаа ачаа бараа, чингэлэгүүд төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас СиноТранс компани 0 цэг дээр авч ирэх эрхийг авсан ба тухайн цэг дээрээс манай 7000 орчим жолооч татан авъя гэж байгаа юм. Харин Хятадын талаас “Та бүхэн 7000 жолооч халдвар хамгааллаа сайн баримталж, ямар ч халдвар тархаахгүй байж чадвал бид 0 цэг рүү байнгын тээвэрлэлтийг хийе” гэсэн. Энэ ямар ч боломжгүй. Учир нь Замын-Үүдэд маш олон жолооч ковидын халдвар тараасан гээд тээврийн асуудал хүндэрсэн. Тиймээс Засгийн газар 0 цэгээс цааш үнэ төлбөргүй, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа жолооч, албан хаагчид 0 цэгээс вакуумжуултаас чингэлэг тээврийг дамжуулан Замын-Үүдэд буулгах, түүнийг нь УБ хот руу 7000-уулаа үнэ ханшаараа уралдаад тээврээ зөөх нөхцөлийг бүрдүүлнэ. Маргаашаас энэхүү тээврийн туршилтын үйл ажиллагааг эхлүүлнэ. Нэг зуун хүн 14 хоногт хүн ажиллаж тусгаарлагдаад, дараагийн 14 хоногт дахин нэг зуун хүн ажиллах байдлаар зохицуулна. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг вакуумжуулж байрлуулах, нааш цааш зөөх тээврийн шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байна гэж би ойлгосон. Энд цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж ажиллуулна. Уучлаарай, Замын-Үүдэд тээвэр эрхэлдэг ТББ, жолооч нарын төлөөлөлд хэлэхэд, бид үүнийг ингэж шийдвэрлэхээс өөр замгүй. Учир нь Хятадын тал халдвар хамгааллын журам зөрчиж, өвчин тарааж байна гээд байгаа юм. Тиймээс маргаашаас туршилтын тээвэр эхэлнэ" гэв.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө