admin
Шунхлай ШТС-ын ажилтан шатахуун хадгалах савнаас ухаангүй олджээ
Шунхлай ШТС-ын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хохирсон хэрэг Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 13-р багийн нутаг дэвсгэрт гарчээ. Хэргийг тодруулбал,тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Шунхлай компанийн 72-р шатахуун түгээх станцаас "колонк эзэнгүй байна" гэх дуудлага аймгийн цагдаагийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа болон онцгой байдлын байгууллагын ажилтнууд очиж ажиллахад ШТС цоожтой байсан бөгөөд тухайн газарт үзлэг хийхэд шатахуун хадгалах саванд ухаангүй болсон ажилтан байсныг олж, эмнэлэгт хүргэн, тусламж үзүүлжээ. Тухайн ажилтанд яаралтай эмчилгээ хийж байгаа бөгөөд цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл