УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал өнөөдөр үдээс өмнө болж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа аврах арван их наяд төгрөгийн хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэв. Хуралд дэд сайд нар оролцон, байнгын хорооны гишүүдийн асуултад хариулсан юм.
Энэ үеэр байнгын хорооны дарга Ж.Ганбаатар "Монголбанк бодлогын хүүг буулгах шаардлагатай. УИХ-ын гишүүд одоо 6 хувь байгааг буулгах санал гаргасан ч Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн сард гаргасан шийдвэрээрээ бодлогын хүүг хэвээр хадгалав. Банкууд Монгол банкны үнэт цаасанд нийт 8.6 их наяд төгрөг байршуулсан. Арван их наядын хөтөлбөр хэрэгжүүлээд хагас жилээс илүү хугацаа өнгөрсөн ч энэ хэмжээ буурсангүй. Монголбанк ийм их мөнгийг өөр дээрээ байлгах нь буруу. Энэ мөнгө зээл болж гаран, эдийн засгийг идэвхжүүлэх ёстой” гэв.