admin
ФОТО: Мянган жилийн тэртээх баялаг өвийг танилцуулж байна
“Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны бурхны шашны модон эдлэл, соёлын дээжис” сэдэвт үзэсгэлэн өчигдөр /2022.01.03/ Монголын үндэсний музейд нээлтээ хийжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Мандала” ТББ-ын тэргүүн С.Батбаяр: "Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу бол одоогийн Завхан аймгийн Их-Уул сум юм. Зуу зуун жилийн өмнө, бараг мянган жилийн тэртээ буянтай буурлууд маань шүтэж ирсэн баялаг өвийг олон түмэндээ танилцуулж байгаадаа баяртай байна. Мэргэн дүү нар хойч үед энэ их өвийг NFT-гээр дэлхий нийтэд таниулна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Ц.Цэрэндор: "Шинэ оны эхний энэ билэгт сайн өдөр Халхын хамгийн том хошууны нэг болох Далай Чойнхор вангийн үүх түүх, тэр нутгийн уран дархчуудын бүтээсэн модон эдлэлийн ховор сонин үзмэрийн дээжээс хүргэж байгаадаа баяртай байна" гэв.

Үзэсгэлэнд 180 орчим үзмэр тавигдсан бөгөөд ихэвчлэн бурхны шашны зан үйлийн холбогдолтой ховор сонин үзмэрүүд юм. Нэгдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн үзмэр бүрийн ур хийц, деталиудыг тогтож үзвэл Монголын нууц тодорно хэмээн онцолж байв.Гэрэл зургийг Г.Пүрэвням
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл