АНУ-ын цэргийн онгоц нэг нислэгээр Афганистаны 640 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

admin
АНУ-ын цэргийн онгоц нэг нислэгээр Афганистаны 640 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Талибууд Афганистаныг бүрэн эзэлсний дараа нутгийн оршин суугчид эх орноосоо дүрвэхээр нисэх буудал дээр үймээн, эмх замбараагүй байдал үүссэн.

Нисэх буудал дээр АНУ-ын цэргийн болон иргэний агаарын тээврийн онгоцууд ирж дипломатууд, тэдний ар гэр, АНУ-ын иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеэр афганчууд олон мянгаараа цуглан, хөөрөх зурвасыг эзлэж, америкчуудаас тусламж хүссэн ч тэд хариу өгөөгүй гэсэн мэдээлэл гарч байсан юм. Гэвч үнэн хэрэгтээ АНУ нэг нислэгээр Афганистаны 600 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Defence One мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн Агаарын цэргийн хүчний ачааны С-17 онгоц Афганистаны 640 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ онгоц ийм тооны хүн тээвэрлэхээр төлөвлөөгүй байсан ч Афганистаны дүрвэгчид өөрсдөө нисэх зурвас руу орон, улмаар онгоц руу нэвтэрчээ. Тиймээс онгоцны экипаж афганчуудыг хүчээр буулгалгүй, дотогш нэвтэрсэн бүх хүнийг аван нисэх шийдвэр гаргасан байна.

Олон улсад "алан хядах байгууллага" хэмээн тооцогддог "Талибан" хөдөлгөөн Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэн авсны дараа хүмүүс эх орноосоо зугтахын тулд эрсдэлтэй алхам хийж, цэргийн онгоцонд зүүгдэх, зориулалтын бус газарт нэвтэрсэний улмаас онгоц хөөрөх үед хэд хэдэн хүн өндрөөс унаж амиа алдаж байгааг харуулсан дүрс бичлэг олон улсын хэвлэлүүдээр тархаж байлаа.


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө