ЭМЯ: Өнгөрсөн онд 1578 хүн цана, чарганаас унаж бэртжээ

admin
ЭМЯ: Өнгөрсөн онд 1578 хүн цана, чарганаас унаж бэртжээ
ЭМЯ-наас иргэдийг чарганаас унаж гэмтэхээс сэргийлж, зөвлөмж гаргажээ. Өнгөрсөн онд чарганы гэмтлээс болж 1578 хүн гэмтсэн байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс нэгтгэсэн мэдээллээр 2021 оны нэгдүгээр сараас арван нэгдүгээр сарын хооронд нийт 1578 хүн цана, чарганаас унажээ. Унаж бэртсэн 1578 хүний 567 нь том хүн, 1011 нь бага насны хүүхэд байна. Иймд зориулалтын чаргыг ашиглах, цана, чаргаар гулгахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа. Зориулалтын чарга нь хавтгай гүйгчтэй, чаргыг түлхэх бариултай, дэмжигч нуруутай, төмөр болон модоор хийгдсэн байдаг аж. Зөвлөмж:
  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр замаа чөлөөлж зогсох
  • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
  • Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах
  • Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй
  • Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө