"Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн хамгаалалтад авах захирамж гарчээ

admin
"Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн хамгаалалтад авах захирамж гарчээ
Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914 онд бариулж, амьдарч байсан "Гоожингийн өндөр" хэмээх барилгыг хамгаалалтад авах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамж өчигдөр гарсан байна. Эл захирамжтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл өглөө. Тэрбээр, Захирамжаар, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт орших, хоёр давхар, "Гоожингийн өндөр" гэх барилгыг эвдэх, гэмтэх, устахаас сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад авахыг НЦУГ-ын дарга Р.Отгонжаргалд үүрэг болгосон. Барилгын анхны хэлбэр, хийцийг алдагдуулахгүй сэргээн засах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаахыг Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнд даалгаж, барилгыг мөн хугацаанд багтаж музейн чиглэлээр ажиллуулахыг Улаанбаатар хотын музейд, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд даалгасан гэв. Түүнчлэн  хууль зөрчиж тухайн барилгын газрыг иргэний өмчлөлд шилжүүлсэн асуудлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгохыг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст үүрэг болгоод байгаа юм. No description available. No description available.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө