admin
Маргалдсан уурандаа нэгийнхээ толгой руу чулуу шидэн, амийг нь хөнөөжээ
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 настай эрэгтэй Ж.Б нь А.Б-тэй маргалдаж, түүний толгойн тус газарт нь чулуу шидсэнээс тархинд ноцтой гэмтэл учирч, хохирогч амиа алдсан хэрэг гарчээ.
Талийгаачийн зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух, баруун шанаа, дээд уруулд зулгаралт үүссэн байна. Улмаар иргэн Ж.Б-г бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэмээн үзсэнээр шүүхэд яллагдагчаар татагджээ.
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У шүүхийн хэлэлцүүлэгт: “…Талийгаачийн тархи нь бяцарсан байсан. Би дөрвөн нялх хүүхэдтэй. Энэ хэсэг хугацаанд хүүхдүүдэд маш их хэцүү байдалтай байсан. Би маш гомдолтой байна” гэв.
Улмаар шүүгдэгч Ж.Б-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийджээ.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл