admin
Д.Амартүвшин: Цагийн хязгаарлалтаас болж бүх зүйлээ алдаж байна
Зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл цар тахлын цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ.
Иргэн Н.Булгантамир: "Цагийн хязгаарлалтаас болж аж ахуйн нэгжүүд өр, түрээсийн дарамтад орж байна. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэлээ хүртэл төлж чадахгүй байдалтай байна. Маш олон газар нууцаар ажиллаж байгаа. Тэр газрууд бүгд хоёр жилийн хугацаанд алдагдсан банк, түрээсийн өрөө олох шаардлагатай учир ажиллаж байна. Миний бие өрийн дарамтаас болж банкны хар дансанд орсон. Мөн цаг хэтрүүлж ажилласан гэж гурван удаа торгуулсан. Хүнд үйлчилж, ажлын байр бий болгосноороо шүүхээр орж шийтгүүлж байгаадаа гомдолтой байна. Цаашид ажилаа хэвийн горимд шилжүүлж ажилламаар байна "гэв.
Мөн Комедиан Д.Амартүвшин цагийн хязгаарлалтыг мөн адил эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэрбээр, "Аж ахуйн нэгжүүд нэг газрыг 24 цагаар түрээслээд үйлчилгээ эрхлэх гэтэл өглөө 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл ажилла гэж зааж байна. Цагийн хязгаарлалтаа зогсоох цаг болсон. Автобусаар хэдэн зуун хүн явж байгаа. Гэтэл орой үйл ажиллагаа явуулдаг 30-50 хүн ордог шөнийн цэнгээний газруудыг мэргэжлийн хяналт, цагдаагаас ирж торгодог асуудал байж болохгүй. Ер нь саяас дээш хүн амтай улс шөнийн гудамж, дэлгүүртэй байдаг. Гэтэл манай улс заасан цагтаа баригдан түгжрэлд ихэнх цагаа зарцуулах боллоо. Бид цагийн хязгаарлалтаас болж бүх зүйлээ алдаж байгаа учир хоёр нүүртэй энэ шийдвэрээ зогсоохыг хүсэж байна" гэлээ.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл