Б.Чойжилсүрэн: "Богд Зонхова" биш “Дүйнхорын дацан"-г 6.8 тэрбум төгрөгөөр бариулж байгаа
"Богд Зонхова” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан. Энэхүү хөшөөт цогцолборыг барих саналыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хүмүүс гаргасан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү дурьджээ.
Б.Чойжилсүрэн: "Би санал гаргаагүй. Гэхдээ мэдээгүй, хараагүй гэж хэлэхгүй. Төсөл нь өөрчлөгдсөн учраас төсөвт өртөг нь нэмэгдсэн гэж тайлбарлаж байсан санагдаж байна.
Би төв гандангийн хашаанд “Дүйнхорын дацанг” шинээр барьж байгаа. “Дүйнхорын дацан”-г нураасан байсан. Миний “Хурд” компани 6.8 орчим тэрбум төгрөгөөр уг дацанг шинээр барьж өгөөд одоо ашиглалтад оруулах гэж байна. Энэ төсөлтэй андуурсан юм болов уу даа" гэжээ.