Цаа бугыг зургаа дахь хошуу мал болгож, малчин өрхөд тооцогдох хүсэлтээ илэрхийллээ

admin
Цаа бугыг зургаа дахь хошуу мал болгож, малчин өрхөд тооцогдох хүсэлтээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улсын дархан хилийг эргэхдээ зүүн, баруун тайгад амьдарч байгаа цаатан иргэдтэй уулзлаа. Цаатан иргэд ан ав хийж, цааны түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүнээ  борлуулж орлого олох боломж хомс. Төрөөс сар бүр тэтгэмж авдаг болсон нь амьдрал ахуйд нь маш их нэмэр болж байгааг цаатан иргэд хэлж байлаа. Цаатан иргэд цаа бугаа хүнсэндээ хэрэглэхээ бараг больж, энэ хэрээр нэг үе 400-аар тоологдож байсан цаа бугын тоо толгой одоо 2,000 гаруй болжээ. Тайгад амьдардаг цаатан иргэнд 2013 оноос эхлэн Хангайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшинтэй , хүүхдэд түүний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр сар бүр тэтгэмж олгодог болсон. Цаатан иргэн энэ онд сар бүр 213800, хүүхэд 106900 төгрөг авч байна. Мөн 2016 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцаж, нийгмийн даатгалд хамруулж байгаа юм. Түүнчлэн  цаатан иргэд цаа буга маллахыг туслах аж ахуйд тооцож байгааг өөрчилж зургаа дахь хошуу мал болгох хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгчид илэрхийлэв.  

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө