admin
Говь-Алтай аймгийн Бугат суманд дөрвөн магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ
Говь-Алтай аймгийн Бугат суманд Улаанбаатарын цагаар 08.39 минутад 4.0 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс “Говь-Алтай аймагт ажиллаж байгаа манай багаас газар хөдлөлтийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Тухайн газар хөдлөлт нь Бугат сумаас баруун урд зүгт 61 км зайд болсон. Одоогоор ямар нэгэн хохирол гарсан талаар мэдээлэл ирээгүй байна. Бид судалгаа, мэдээллээ цуглуулж байна” гэв.
Монгол улсад 2020 онд 44462 удаа газар хөдлөлт болсон бол он гарсаар 106 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байдаг. Хамгийн сүүлд Архангай аймгийн Хангай сумаас баруун зүгт 26 километрын зайд 3,9 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл