admin
АТҮТ-ийн албан тушаалтан олон удаагийн авлига авсан үйлдлийг илрүүлжээ
Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-г бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж буй. Тодруулбал:
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа дөрвөн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Шалгалтын явцад албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан гурван удаагийн үйлдлээр хахууль авсан нь тогтоогджээ.Мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан бөгөөд дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд долоон удаа хахууль зуучилж өгсөн зэрэг үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл