Стандартын бус нүхэн жорлон иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна

admin
Стандартын бус нүхэн жорлон иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна
Нийслэл хотын хэмжээнд 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Хүн амын төвлөрлийг даган нүхэн жорлонгийн тоо нэмэгдэж буй юм. Энэхүү нүхэн жорлонг барих стандарт анх 2015 онд батлагдаж байсан. Тухайлбал, нүхэн жорлонг барихад орон сууц, нийтийн байрнаас 15 метрийн зайд, ус түгээх цэгийн байрнаас 20 метрийн зайд барих ёстой гэж заасан юм. Гэтэл айлууд хашаандаа тулгаж, зарим нь бүр амьдарч буй гэртэйгээ нийлүүлчих шахам барьсан тохиолдол олон байгаа. Энэ мэт нүхэн жорлон бол орчны бохирдлоос гадна өдөр тутмын амьсгалах агаарт сөргөөр нөлөөлж байгаа юм.
Нэг иргэний стандартыг мөрдөлгүй барьсан нүхэн жорлон хажуу айлд нь, бүр цаашлаад хотын бүх иргэдэд сөргөөр нөлөөлж байна. 
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: "Гэр хорооллын дотор бараг дийлэнх нүхэн жорлон, муу усны цооногууд стандартын бус баригдсан байгаа. Нэн тэргүүнд нүхэн жорлонг ашиглаж болохгүй, байгуулж болохгүй, хамгийн хориглох 4-р зэргийн бүсийг 2022 онд багтаан багасгая, байхгүй болгоё гэж ажиллаж байна. Мөн цаашдаа байгааг нь стандартад нийцэхээр болгоно. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Туул голын хамгаалалтын бүсэд багтдаг нүхэн жорлонгуудыг юуны өмнө стандартын дагуу экологийн жорлон болгох зорилготой байна" гэв.  

Б.Амина


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө