admin
Х.Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөх үү?
Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны ээлжит чуулган 11 сарын 30-ны өдөр болно. Энэ чуулганаар ирэх олимпийн мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн болох ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд сонгогдох юм. Олимпийн хорооны сонгууль дөхсөнтэй холбоотойгоор нэр дэвшигчид эхнээсээ тодорч байна. Саяхан МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар барьцаа ахиулж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн өрсөлдөх вэ? гэсэн асуулт сонирхол татаж буй. Олон нийтийн таамаглаж байгаагаар өрсөлдөөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон өдгөө олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын хооронд болох магадлалтай байна.
УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг олимпийн өмнөхөн “Одоогоор Токиогийн олимпоо л харъя. Дөрвөн жилийн хугацаанд олимпийн хороо маань хэрхэн ажилласан байна вэ? гэдэг дүнгээ тавиулчихаад өөрийнхөө талаар бодох хэрэгтэй шүү дээ” гэж байв. Монгол Улс Токиогийн олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаараа Б.Баттүшиг ерөнхийлөгч болох уу, эсвэл жүдогийн гурван тамирчин нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн гэдгээрээ Х.Баттулга орж ирэх үү?
Х.Баттулга нь 2017 онд МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан ч удалгүй нэрээ татаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн түүхтэй. Энэ удаад дуусгаагүй ажлаа гүйцэхээр ирж болзошгүй.
Б.Эрдэнэзаяа
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл