admin
Таны тархины багтаамж ямар хүчин чадалтай вэ?
Дундаж насанд хүрсэн хүний тархины санах ойн багтаамж нь хэдэн триллион байт мэдээллийг хадгалах боломжтой.
Хэрэв танд компьютер, таблет, эсвэл ухаалаг гар утас байгаа бол "мегабайт" ба "гигабайт" гэсэн хэллэгийг ойлгож байгаа.
Жишээлбэл, өнөө үеийн ухаалаг гар утаснууд нь "гигабайт" (16GB, 64GB, 128GB) санах ойн багтаамжтай.
Тоон байдлаар “петабайт” гэдэг нь 1024 терабайт буюу сая гигабайтын багтаамжтай тул насанд хүрсэн хүний дундаж тархи нь 2.5 сая гигабайтын дижитал санах ойг хадгалах чадвартай байдаг.
Computerworld-ийн мэдээлж байгаагаар интернетийн аварга том компани болох Yahoo нь тусгайлан бүтээсэн 2.0 петабайттай "өгөгдлийн сан" бий болгосон байна. "Энэ нь дэлхийн хамгийн том мэдээллийн сан төдийгүй хамгийн их ачаалалтай ажилладаг байна. Өдөрт 24 тэрбум "үйл явдал" боловсруулах чадвартай Yahoo-ийн 2.0 петабайтын тооцоолох төв нь таны тархины хүчин чадлаас 20 хувиар бага. Тэгэхээр таны тархи бол гайхалтай бөгөөд хүчирхэг хэрэгсэл юм. Хэрэв зөв зүйлд ашиглаж чадвал шүү дээ.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл