admin
Өнөөдөр манай дөрвөн тамирчин хүч үзнэ
“ТОКИО 2020” Зуны Паралимпын наадамд манай улсын 11 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өнөөдөр буюу 9-р сарын 2-ны өдөр манай улсын 4 тамирчин хүч үзнэ.
Таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 -кг жинд Ганбатын Болор-Эрдэнэ, Таеквондогийн эмэгтэйчүүдийн 49-кг жинд Хүрэлбаатарын Энхтуяа нар орон нутгийн цагаар 11:00 цагаас эхлээд дараалаад гарч эхний тулаанаа хийнэ. Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж байгаа учир эхний тулаандаа гоц мөргөж, нэг нэг ялалт аваад байгаа юм.
Зандраагийн Ганбаатар 08:15 минутаас Спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15:00 цагаас хурдан буудлагаа буудна. Дэмбэрэлийн Сэлэнгээ 12:15 цагаас байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд эхний өрсөлдөгч Польш улсын тамирчинтай өрсөлдөнө.
Эх сурвалж: Монголын Паралимпийн хороо
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл